Хүмүүс яагаад амжилт олдоггүй вэ? -2




  Блог бичдэгээ бараг мартах шахажээ. Сонгууль монгуульт ажил гэж явсаар тухтай ч чартаа харж чадсангүй. Харин наадмын дараахан нэг сайхан уужуу амьсгаа авах боломж гарлаа. Мэйлүүдээ ч ухлаа. Хогийн сав шиг л дүүрч. За энэ ч яахав. Гэснээс хүмүүсийн энд тэнд бичсэн зүйлсийн уншаад байхнээ ихэвчлэн л аргачлалуудын талаар бичсэн байх юм. Тэгснээ арилжааны эцсийн зорилго болох мөнгө олох талаар нэг ч юм алга. Мэдээж сайн аргачлалтай байж л мөнгө олно л доо. Гэхдээ арилжааны стратегиудыг сурахад тийм их хугацаа орно гэж үү?


  Би саяханыг хүртэл ингэж боддог байлаа. Өөрийн хэрэглэдэг аргаа бусад хүмүүст зааж өгөхөд л тэдгээр хүмүүс мөн сайн арилжаа хийж чадна гэж. Харин ганц миний ч арга биш, энэ дэлхий дээрхи хичнээн сайн арилжааны стратеги байлаа ч тухайн хэрэглэж  байгаа хүны мөнгөний менежмент муу  байх юм бол ямар ч арга хог болж хувирдгыг сайн ойлгохгүй, бусад хүмүүсийг өөрийнхөө хэмжээнд боддог  байж. Тэгэхээр хүмүүс яагаад арилжаанд амжилт олдоггүй бас нэг том шалтгаан бол сайн аргачлалдаа бус, сайн мөнгөний менежмент баримталдаггүйд гол учир нь байгаа юм байна.


Жишээ зураг

   Дээрх зураг дээр фибоначчи татсан жирийн нэг чаарт харагдаж байна. Фибог мөн зөв татсан байна. Асуудал нь юү байна гэвэл бөөрөнхийгөөр тэмдэглэсэн цэг дээрээс зарах арилжаа нээлээ гэж бодоё. 08.02 20:45 цагаас. Харин чаарт явсаар байгаад 08.03 10:00-с ханш унаж эхэлсэн байна. Энэ хооронд бараг 14 цаг. Гол асуудал нь энд болоод байгаа хэрэг. Нийт 187 нэгжийн ханшийн савлагаа гарсан ба энэ савлагааны хямрал ихэнх шинэхэн арилжаачдыг алж хаячихаад байгаа хэрэг. Бүхэл бүтэн 14 цагийн хооронд шинэ арилжаачид арилжаагаа хаая гэж нэг бодно, эсрэгээр нь худалдаж авах арилжаа нээх гэж нэг үзнэ, арилжааны хэмжээгээ нэмэх гэж нэг үзнэ, нэг бол хэт ихээр нээнэ. Түүний ачааллыг данс нь дийлэхгүй дансаа улайлгачихна. Бас хэт олон хослолууд дээр арилжаа нээнэ. Хичнээн зөв сайн үр дүнтэй стратеги хэрэглээд байгаа ч эцэстээ өөрийнхөө дансыг өөрөө улайлгаад байгаа хэрэг. Мөн хичнээн хэмжээгээр арилжаанд орохоо тооцож чадахгүй tp болон sl-ээ тооцоолж чадахгүй байна гэдэг бас нэг асуудал. 

   Асуудал байгаа цагт шийдэл байдаг хорвоо хойно үүний шийдэл ч мөн төдийлөн хүнд биш юм. 

Зөв мөнгөний менежмент, ухаалаг тэвчээртэй байдал.