Форекстой холбоотой нэг чухал зөвлөмж




Ингээд дээрх зургууд шиг бүх төрлийн шинжилгээ хийж, ханшийн хөдөлгөөнийг нам барих бол 5+ жил ажилласан ямарч хүнд хурууны үзүүрийн ажил байдаг юм. 

Ерөнхий утгаараа ийм хүмүүс трэйдэр болчихсон гэсэн үг. Эдгээрээс гадна чарт харахгүй зөвхөн үнийг нь хараад дотроо тоо бодож дээш доош гэж хэлэх, тодорхой лаанууд дээр үндэслэн ханш мөн дээш доош хөдөлнө гэх зэргээр шинжилгээ хийх аргачлалууд хязгааргүй. 

Харин эцэстээ нэг л асуулт үлдэнэ. Эдгээр аргаар мөнгө олж чадах уу? Зөвхөн ганц 2 чарт харах нь хангалтгүй. Мөнгө олохгүй гэсэн үг. 

Эсрэгээрээ үндсэн 50 орчим хослолууд 3с 4 багцад хуваагддаг юм. Эдгээр багцуудын хөдөлгөөний дунджаас хамаарч нэгдсэн хөдөлгөөн ирэх өдрүүд, 7 хоногт болон тухайн сардаа хаашаа чиглэхийг хардаг онцлогтой. Энэ бол нэг төрлийн нөү хау. Хамгийн агуу зүйл хамгийн энгийн байдгийн нэг жишээ гэсэн үг. 

Тийм болохоор энэ арилжаагаар мөнгө олмоор байвал ганц хоёр чарт харалгүй том зургаар харж сурах хэрэгтэй. Эдгээртэй холбогддог эрсдэлээ багасгах нэг арга нь оролтоо нэмэх байдаг юм. Доод тал нь 5с 10 хослол дээр арилжаа нээж эрсдэлээ хуваарилах хэрэгтэй. Тэгсэн ч баргийн хүн ганцаараа эдгээрийн учрыг олохгүй. Аль болох олуулаа оюунaa уралдуулаарай!