Сайн байна уу? Hello! 안녕하세요! Bok ສະບາຍດີ salom こんにちは! مرحبا! Hallo! สวัสดี hei cześć Ciao! сәлеметсіз бе שלום salve Dia duit nyob zoo saluton kaixo salam aleykum Olá კომენტარი Bonjour! Здравствуйте! خوش آمدید! خوش! हैलो!

Sunday, December 28, 2014

Forex ба мөнгө


Мөнгөний үүслийн талаар бичнэ гэвэл над мэтэд арай томдсон сэдэв болов уу…
Харин мөнгө гэх энэ зүйл форекстой хэрхэн холбогддогыг тайлбарлах гэж оролдоё!



Ихэнх хүмүүс форекс чинь өөрөө мөнгө шүү дээ гэж бодож болох. Гэвч тийм биш юм. Хэрэв тийм байсан бол гагцхүү хэн нь их мөнгө оруулна, төдий хэмжээгээрээ ашигтай ажиллана шүү дээ!

“Та хичнээн их мөнгөтэй байх нь огт чухал биш, гагцхүү хэрхэн ажиллах чинь л чухал юм”

Мөнгө болон форекс 2 тус тусдаа өөр зүйл юм.
Мөн энэ зарчим санхүүгийн зах зээлээс гадна, хөрөнгийн зах зээлд адил үйлчилнэ.

Ихэнх хүмүүс форексыг мөнгөтэй байж л хийнэ гэж боддог. Энэ нь ч зөв юм. Харин хэдий хэмжээний мөнгөтэй байвал зүгээр вэ?

10 долларын данстай байсан ч, 1 сая долларын данстай байсан ч бидний өмнө нэг л асуудал тулгарах болно.
Яаж арилжаа хийх вэ?

Энэ тохиолдолд бидэнд мөнгө огт чухал биш юм гэдэг нь батлагдаж байгаа юм. Мөнгө гэдэг зүйл бол бидний арилжааны ердөө 1%.
500 доллартой байж байгаад 100 доллар алдах, 5 сая доллартэй байж байгаад 1 сая доллар алдах, энэ 2-н хооронд огт ялгаа байхгүй юм. Ганц тоо нь л нэмэгдэж хасагдаад байгаа хэрэг.

Хэрвээ танд 100 долларыг удирдах чадвар байвал сая долларыг удирдах чадвар байнаа гэсэн үг. Гэхдээ ингэж бичлээ гээд дансандаа мөнгө нэмж хийх бус, байнга данснаасаа мөнгө авч байх хэрэгтэй! Мэдээж ашигтай ажиллаад, олсон ашгаасаа татна гэсэн үг шүү дээ.

“Зарим нэг хүмүүс одоо л жоохон мөнгө нэмээд хийчихвэл болох гээд байна хэмээн гаднаас мөнгө хайгаад давхичихдаг. Угтаа бол өөрийнх нь гар доор бүхэл бүтэн мөнгөний машин байхад шүү дээ! Хэрвээ та ингэж бодож байгаа бол наад бодлоо даруй хаяхыг зөвлөе!”

Тэгэхээр сүүлд нь хэдий хэмжээний мөнгөтэй байвал форекс арилжаа хийхэд зүгээр вэ? гэсэн асуулт гарч ирнэ.

Жишээ авая!
10 долларын 500-1000 хөшүүргэтэй дансыг хэдий хугацаанд 100 доллар болгох вэ?
Миний бодол бол дээд тал нь 3-5 хоногийн дотор л 100 хүргэчихнэ. Гэхдээ гай дайрчихгүй бол шүү дээ. Зарим нэг хүмүүс хэлдэг: “гэнэт ханш савлачихлаа, гэнэтийн юм болчихлоо” гэх мэт…! Нэгэн зүйлийг баттайгаар хэлэхэд дайн болж, байгалийн гамшиг нүүрлээгүй л бол гэнэтийн юм гэж огт байдаггүй юм шүү! Энгийн үед fake move буюу хуурамч хөдөлгөөн гэж тэр тусмаа байхгүй. Гэхдээ энэ талаар нарийн тайлбарлах хэрэггүй биздээ.


 -Энэ арилжааг 13 оны 1 сард хийж байж. Энэ 16 долларын данс байжээ.
Сүүлд нь 500 гартал хийж байсан санагдаж байна.


 -Харин энэ арилжааг 12 сарын эхээр хийж байж.
Миний хувьд сүүлийн 2 жилд хийсэн хамгийн бага баланстай арилжаа байж.
Дунд нь 2 удаа мөнгө татсан байна.

Ганц 2 сайхан дундаж хэмжээтэй арилжаа нээчихвэл хуулга хэтэрхий жижиг болчих юм шиг санагдаад байхаар нь олон арилжаа хийсэн юм шиг харагдуулах гээд бага багаар таслаж нээснийг анзаарав уу?


Түрүүн бичсэнчлэн 3-5 хоногийн дотор болноо гэж. Бүр бага 1-2 хоногийн дотор ч болгох энүүхэнд. Гэхдээ дунд нь мөнгөө татаж аваад шүү дээ. Гай дайрчихгүй бол гэдэг нь буруу тооцоолохгүй бол гэсэн үг. Гэхдээ энэ бол их хариуцлагагүй үг.

Мэдээж 100% амжилттай арилжаа хийнэ гэж байхгүйээ.
Хичнээн сайн ажиллалаа ч 10 арилжааны 2 нь, зарим тохиолдолд 3 нь алдагдалтай болно. Ашигтай ажиллахын тулд мэдээж зөв бодлого баримтлан, ухаалаг мөнгөний менежментийг ашиглах хэрэгтэй.

Тэгэхээр гол асуудал маань 10 долларыг 100 болгох талаар жишээ татсан бол ихэнх шинэхэн суралцагсад 100 доллар дээрээ зөв ажиллах  бус, яаж 500-1000 долларын данстай болох вэ? хэмээн бодож суудаг. Би тийм хүмүүст 1 ийм зүйл санал болгодог байлаа. Хэрвээ 100-аа 200 болгочихвол би чамд өөрөөсөө 300 доллар өгөөд 500 дээрээ арилжаа хий гэдэг. Мэдээж тэд уухайн тас зөвшөөрнө. Харин 5 хүны ердөө 1 нь л 200 болгодог юмдаа. Мэдээж болгож чадсан хүнд нь дансыг цэнэглэж өгнөө. Харин үлдсэн 4 хүнд нь: “би та нарт өөрөөсөө 10 доллар өгье! Та нар 14 хоногийн дотор 100 болгочихвол өөрөөсөө 400 нэмж өгье!” гэхэд ихэнх нь татгалздаг.

Яагаад гэвэл тэдний хувьд энэ нь боломжгүй зүйл юм.
10-г 20 болговол их юм гэж боддог хүмүүсийн хувьд 100 болгоно гэж яриад ч хэрэггүй. Хамгийн гол зөрчилдөөн энд л болоод байгаа хэрэг. 10 долларын, 1 долларын арилжааны үнэ цэнийг мэдэхгүй хүмүүс яаж ирээдүйд олон оронтой тоон дээр ажиллаж чадах билээ?

Үүний дараа 100 доллароо хэдий хугацаанд 1000 болгох вэ гэх байх. Дунджаар арилжааны 5-10 хоног байхад хангалттай. Мөн бас ихэнх хүмүүс хэт өндөр хэмжээгээр орох байх гэж бодож болно. Тийм бишээ. Форексын, мөн форексын ч гэлтгүй бусад төстэй арилжааны гол зарчим нь, хэрхэн өөрийн капиталаа удирдах вэ гэдэгт л байдаг юм шүү дээ. Хэрэв боломжгүй юмуу, худлаа гэж бодож байгаа бол форекс гэж юү вэ? гэдгээс эхлэн дахин судлахыг зөвлөе!


Эцэст нь хэлэхэд форекст мөнгө огт чухал биш юм!
Мөнгө бол зүгээр л тоо. Гагцхүү та яаж ажиллах вэ? гэдгээс л бүх зүйл хамаарах болно.


Жич:
-Форекс арилжаа хийж байгаа бол хэн нэгний дансыг удирдах юмуу, аль эсвэл зээл авахаас шууд татгалз! Энэ нь сэтгэл зүйн маш том дарамтыг танд учруулж улмаар алдагдалд орох үндэс болно!
-Арилжаа хийхдээ мөнгөний менежментийг нарийн баримтлах хэрэгтэй. Байж болох дээд хэмжээгээр нь буюу all хийж огт болохгүй! Мөн тодорхой шинжилгээ хийхгүйгээр аль эсвэл туршлага хангалтгүй тохиолдолд арилжаа хийхээс татгалзахыг зөвлөе!
jamsran.u@gmail.com