Гэхдээ яахав. Withdraw нь 2333$.
Энэ аргыг данс бүүстлэх гэдэг юм. Мэргэжлийн арилжаачид ашигладаг арга.
Бид энэ арилжааг илүү академид түвшинд ойлгох цаг нь болсон байна. Форексийг ойлгож чаддаггүй, алдаад байдаг нэг шалтгаан нь хөшүүрэг. Гагцхүү хөшүүрэг хэрэглээд эхлэхээрээ илүү алдаад байна уу гэвэл бас үгүй юм. Угаас чарт суурьтай арилжааг ойлгох анхнаасаа л амаргүй байсан. Хэдий тийм ч Форекст хөрөнгийн зах зээлийг бодвол бас давуу тал байдаг. Тэр нь чартын хөдөлгөөн бүрийг нэгбүрчлэн минут секундын зөрөөгүй тооцоолох боломжтой байдагт оршино.
Өдий хүртэл бид Форекст техник болон суурь шинжилгээг үндсэн 2 шинжилгээгээр ойлгож ирсэн бол үүн дээр давтамжийн техникийг нэмсэнээр арилжааг илүү хялбаршуулж, ашгийн хэмжээг илт мэдэгдэхүйцээр нэмэгдүүлэх давуу талтай болж байна.
Арилжаачдыг өдөр шөнөгүй чарт харсан хүмүүсээр төсөөлдөг байсан цаг ард хоцорч, зөвхөн тодорхой хөдөлгөөний давтамж дээр тулгуурлаж арилжаанд орох нь илүү үр дүнтэй байхын сацуу, цаг хугацаа алдахгүй бөгөөд, ашгийг боломжит дээд хязгаараар авч байдаг нь мөн том давуу талыг үүсгэж байдаг.
Жишээ зургууд:
Суурь буюу фундаментал шинжилгээний арилжаанд оролцох үүрэг нь ханшийн дунд болон урт хугацаанд хөдөлж болох ерөнхий чигийг гаргаж өгдөг юм. Гэсэн хэдий ч хөшүүрэг ашиглах аливаа арилжаанд суурь шинжилгээг шууд ашиглах нь учир дутагдалтай.
Энэхүү шинжилгээний ажиллах зарчим нь мэдээ гарснаас хойш ханш тогтсон чиглэлрүү явж эхэлнэ гэсэн энгийн нөхцөлтэй ч хөшүүрэг ашигладаг арилжаачдын хувьд зарим тохиолдолд таамаглаж байснаас эсрэг чиглэлд хөдөлгөөнд орж байдаг. Дээрх нөхцөлд суурь шинжилгээ буруу байна гэхээс илүүтэй арилжааны хөшүүрэг нь суурь шинжилгээний биелэгдэх нөхцөл хүртэл дансыг барьж чадахгүй байгаа хэрэг юм.
Гэхдээ энэ нь буруу биш бөгөөд суурь шинжилгээний онцлог нь дээр бичсэнчлэн ханшийг дунд болон урт хугацаанд хөдөлж болох ерөнхий чигийг гаргаж өгч байгаараа бусад шинжилгээний аргуудаас ялгардаг юм. Дээрх шинжилгээг хөшүүрэгтэй арилжаанд ашиглах хэд хэдэн нөхцөл байдаг ба заримаас нь дурдваас:
-Зөвхөн суурь шинжилгээгээр арилжаанд оролцож болохгүй.
-Суурь шинжилгээний ач холбогдол ихдээ 40%
-Суурь шинжилгээ нь техник болон бусад шинжилгээнээс зөрж болно.
-Мэдээ гарах цагаар арилжаа нээхгүй байх гэх мэт.