Татан авалтыг удирдах нь




 

Энэ бол техник гэхээс илүүтэй мөнгөний менежмент талдаа орох хичээл юм. 

Арилжаа эрхлэгчид маань сардаа нэг удаа мөнгө татахыг хичээдэг бол дээрх арга нь 7 хоногт 1-с 2 удаа татан авалт хийхийг зорьдог бөгөөд арилжааны үндсэн дансанд ачаалал өгөхгүйгээр капиталаа өсгөдгөөрөө давуу талтай. 

Брокер ба харилцах банкны онцлогоос шалтгаалж олон улсын гүйлгээ ажлын 1-7 хоногт хийгддэг нь 10000 доллароос доош хэмжээний татан авалтыг доорх техникийн тусламжтай 7 хоногт 2 удаа татан авах боломжийг олгодог.

Стратегийг хэрэглэхийн тулд тухайн брокертоо 2-3 данстай байх шаардлагатай ба эхний данс нь арилжааны үндсэн данс бол 2 дахь арилжааны бус нөөц данс, мөн илүү туршлагатай бол 3-дагч дансыг нөөц сан/миний нэрлэснээр/ гэж нэрлэж болох ба үндсэн арилжааны дансны 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний арилжааг дээрх дансан дээр явуулах боломжтой байдаг.

Ашиглах аргачлал нь тун энгийн. Тухайн өдрийн арилжааны ашгийн 20-40 хувийг нөөц дансруугаа дотоод шилжүүлгээр татах ба/бичлэгүүдийг ажиглах/ энэ дансан дээр арилжаа хийхгүй, 2-3 хоногийн хугацаанд цугларсан арилжааны ашгийг 7 хоногт нэг удаа банкныхаа харилцах  дансруу татах юм. Мөн арилжааны ашиг хангалттай хэмжээнд цугларсан тохиолдолд 70 хүртэлх хувийн, банкныхаа дансруу татах ба үлдсэн 30 хувиар нь эрсдэлийн нөөц санг бүрдүүлж болдог. Энэ дансаар арилжаа хийхдээ үндсэн дансны арилжааны 30-50 хувьтай тэнцэх арилжаа хийх бөгөөд арилжаа хийхдээ үндсэн дансны арилжааны хэмжээнээс илүү гарсан буюу арилжаа нээгээгүй ижил хөдөлгөөн хийнэ хэмээн таамагласан хослолууд дээр ороход тохиромжтой байдаг.