Академик Форекс

 












Бид энэ арилжааг илүү академид түвшинд ойлгох цаг нь болсон байна. Форексийг ойлгож чаддаггүй, алдаад байдаг нэг шалтгаан нь хөшүүрэг. Гагцхүү хөшүүрэг хэрэглээд эхлэхээрээ илүү алдаад байна уу гэвэл бас үгүй юм. Угаас чарт суурьтай арилжааг ойлгох анхнаасаа л амаргүй байсан. Хэдий тийм ч Форекст хөрөнгийн зах зээлийг бодвол бас давуу тал байдаг. Тэр нь чартын хөдөлгөөн бүрийг нэгбүрчлэн минут секундын зөрөөгүй тооцоолох боломжтой байдагт оршино.


Өдий хүртэл бид Форекст техник болон суурь шинжилгээг үндсэн 2 шинжилгээгээр ойлгож ирсэн бол үүн дээр давтамжийн техникийг нэмсэнээр арилжааг илүү хялбаршуулж, ашгийн хэмжээг илт мэдэгдэхүйцээр нэмэгдүүлэх давуу талтай болж байна.


Арилжаачдыг өдөр шөнөгүй чарт харсан хүмүүсээр төсөөлдөг байсан цаг ард хоцорч, зөвхөн тодорхой хөдөлгөөний давтамж дээр тулгуурлаж арилжаанд орох нь илүү үр дүнтэй байхын сацуу, цаг хугацаа алдахгүй бөгөөд, ашгийг боломжит дээд хязгаараар авч байдаг нь мөн том давуу талыг үүсгэж байдаг.


Жишээ зургууд:








Дээрх арилжаануудыг чартан дээр тохируулж харж болох ба энэхүү стратегийн давуу тал нь тухайн нэг чигийн хөдөлгөөний трендээс, ашгийг хамгийн боломжит түвшинд авч чадахаараа онцлог бөгөөд, мөн нэг дор тухайлсан нэг чигийн хөдөлгөөн илэрч буй багц хослолууд дээр зэрэг арилжаа нээснээр ашгийн хэмжээг илт нэмэгдэхүүлэх боломжтой.



Татан авалтыг удирдах нь




 

Энэ бол техник гэхээс илүүтэй мөнгөний менежмент талдаа орох хичээл юм. 

Арилжаа эрхлэгчид маань сардаа нэг удаа мөнгө татахыг хичээдэг бол дээрх арга нь 7 хоногт 1-с 2 удаа татан авалт хийхийг зорьдог бөгөөд арилжааны үндсэн дансанд ачаалал өгөхгүйгээр капиталаа өсгөдгөөрөө давуу талтай. 

Брокер ба харилцах банкны онцлогоос шалтгаалж олон улсын гүйлгээ ажлын 1-7 хоногт хийгддэг нь 10000 доллароос доош хэмжээний татан авалтыг доорх техникийн тусламжтай 7 хоногт 2 удаа татан авах боломжийг олгодог.

Стратегийг хэрэглэхийн тулд тухайн брокертоо 2-3 данстай байх шаардлагатай ба эхний данс нь арилжааны үндсэн данс бол 2 дахь арилжааны бус нөөц данс, мөн илүү туршлагатай бол 3-дагч дансыг нөөц сан/миний нэрлэснээр/ гэж нэрлэж болох ба үндсэн арилжааны дансны 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний арилжааг дээрх дансан дээр явуулах боломжтой байдаг.

Ашиглах аргачлал нь тун энгийн. Тухайн өдрийн арилжааны ашгийн 20-40 хувийг нөөц дансруугаа дотоод шилжүүлгээр татах ба/бичлэгүүдийг ажиглах/ энэ дансан дээр арилжаа хийхгүй, 2-3 хоногийн хугацаанд цугларсан арилжааны ашгийг 7 хоногт нэг удаа банкныхаа харилцах  дансруу татах юм. Мөн арилжааны ашиг хангалттай хэмжээнд цугларсан тохиолдолд 70 хүртэлх хувийн, банкныхаа дансруу татах ба үлдсэн 30 хувиар нь эрсдэлийн нөөц санг бүрдүүлж болдог. Энэ дансаар арилжаа хийхдээ үндсэн дансны арилжааны 30-50 хувьтай тэнцэх арилжаа хийх бөгөөд арилжаа хийхдээ үндсэн дансны арилжааны хэмжээнээс илүү гарсан буюу арилжаа нээгээгүй ижил хөдөлгөөн хийнэ хэмээн таамагласан хослолууд дээр ороход тохиромжтой байдаг.