Сайн байна уу? Hello! 안녕하세요! Bok ສະບາຍດີ salom こんにちは! مرحبا! Hallo! สวัสดี hei cześć Ciao! сәлеметсіз бе שלום salve Dia duit nyob zoo saluton kaixo salam aleykum Olá კომენტარი Bonjour! Здравствуйте! خوش آمدید! خوش! हैलो!

Friday, February 10, 2017

Анхаар. Сэрэмжлүүлэг!







Биткойн болон ванкойний туай

   Биткойний тухай анх 2012 оны зун сонсож байлаа. Анхандаа ч нээх ойшоодоггүй байсан юм. Харин тэр жилийн сүүл хавиар 1000 доллор болтол үнэ нь өсөж биткойний Америк доллортой харьцах чарттай болсноор 13 оны эхээр биткойний талаар ерөнхий мэдээлэлтэй болсон юм. Гэхдээ тэр үед ч төдийлөн сонирхож байгаагүй л дээ. Их олон шалтгаантай. Жишээ нь ямар нэгэн валютын ирээдүйн өсөлт болон уналтыг тодорхойлохын тулд заавал фундаментал шинжилгээг техник шинжилгээтэй харьцуулан ирээдүйн төлөвийн гаргадаг бол биткойний хувьд ямар нэгэн фундаментал шинжилгээ хийх боломж байдаггүй байсан юм. Одоо ч тэр. Хүмүүс ямарваа нэгэн газрын тос болон бусад улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалж биткойний ханш өөрчлөгдөж байна гэж байгаа ч тодорхой яг ханшинд нь юү нөлөөлөөд байгааг одоо болтол баттай мэдэж чадаагүй л байна. Магадгүй эдгээр хүчин зүйлс нөлөөлдөг ч байж болох. Гэхдээ миний хувьд одоо болтол биткойнд төдийлөн ач холбогдол өгдөггүй хэвээрээ.

Биткойний талаар Монгол хэлээр ерөнхий мэдээлэл авая гэвэл ЭНД дараарай.

  14 онд нэгэн ажилтай холбоотойгоор биткойнийг судлах хэрэг гарсан юм. Дэлхий даяар их олон төлбөрийн хэрэгсэл байдаг. Ямарваа нэгэн валютыг өөр хэн нэгэнрүү шилжүүлэхийн тулд шилжүүлэгч этгээд заавал өөрийн болон өөр хэн нэгний бодит мэдээлэл бүхий банкны болон бусад мөнгө шилжүүлгийн бодит дансыг ашиглах хэрэгтэй болдог. Харин хувийн мэдээлэлгүйгээр дэлхийн аль ч банк болон шилжүүлгийн хэрэгсэл тухайн этгээдэд данс нээж өгдөггүй. Тиймийн тулд хууль бус үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон бүлэг этгээдэд ул мөрөө баллахын тулд ямар нэгэн хувийн мэдээлэл шаардлагагүй мөн тодорхой хяналтгүй мөнгөн шилжүүлгийн хэрэгсэл хэрэгтэй болж. Үүнд нь биткойн гэх цахим валют яг тохирсон хэрэг. Тор болон бусад тусгай зориулалтын веб хөтөчөөр дамжиж ордог гүний веб хуудсуудын төлбөрийн хамгийн таатай хэрэгсэл нь богино хугацаанд биткойн болсон ба үүнийг дагаад биткойний ханш эрчимтэйгээр өссөн нь хууль бус үйл ажиллагаа явуулагчдыг ч багагүй баярлуулаад авч.

   Мөн анхнаасаа ямар нэгэн ханшийн дарамтгүй цахим валют гаргах гэсэн нэг, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл ч бодитоор биелээд авч. Дэлхий даяар зарим худалдааны хэрэгсэл ч биткойнийг хүлээн зөвшөөрөөд эхэлсэн. Уул нь буруу зүйл бишээ. Зөв хөгжүүлвэл зөв л зүйл. Гэхдээ эцсийн дүндээ миний бодлоор биткойн бол далай дундах махчин загаснуудын анхаарлыг татахгүйгээр өөрийгөө авч явж байгаа жижиг загас. Ямар ч улсын хувьд үндэсний мөнгөн тэмдэгт гэдэг бол эмзэг сэдэв. Өөрийн улсын нутаг дэвсгэрт өөр хэний ч биш өөр нэгэн мөнгөн биш цахим валют гэх зүйл эргэлдээд эрэлтыг булаагаад эхлэвэл ямар ч улс сайнаар хандахгүйн ойлгомжтой байх. 


2017 оны 2 сарын байдлаарх биткойний ханш.



     Өөр нэгэн "зоос"-ны талаар товчхон.
   Биткойнийг дагаад маш олон "зооснууд" гарсны нэг нь энэ ванкойн гэх "зоос".
Litecoin, Onecoin, Vertcoin, Zccoin, Gridcoin, Blackcoin... гэх мэт тоолж баршгүй олон "зоос" биткойнийг дагаж бий болсон юм. Эдгээр зооснууд өөрсдийн үйл ажиллагааг биткойнтой адилхан явагддаг гэж тайлбарлах ба бүгд "олборлох" гэсэн сэтгэлд ойр ч шиг юм нэр томьёоллыг ашигладаг. Биткойн бол ханшаа яаж бариад байгааг дээр дурдсан, мөн биткойнд ядаж өөрийн гэсэн чарт хүртэл байдаг нь итгэл төрүүлж байгаа хэрэг. Харин дээрx зоосонд бол өөрийн чаарт битгий хэл яаж ханш нь өсдөг болон унадаг талаарх нарийн мэдээлэл алга.  

   Биткойнийг хэн нэгэн дамжлагагүйгээр шууд авах боломжтой бол дээрхи зоосыг шууд авах боломжгүй. Зөвхөн урилгаар авна! Яг үүнээс асуудал үүсч эхэлж байгаа юм. Энд referrer буюу уригч гэсэн нэрийг ашиглаж эхэлнэ. Хэн нэгэн хүний доор элсэнэ гэдэг нөгөө гоо сайхны бараа зардаг пирамид хэлбэрийн бизнесийн эхний шинж үүсч байгаа юм. Үүний дараа багц авна гэж байна. Багц нь мэдээж тодорхой ханштай. Харин багц авахад чинь нөгөө уригч тал нь таны багцаас хувь авна. Ингэж та нэг дор нэг биш 2 хүнд хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тэгээд эцэст нь олборлоно. Энэ талын мэдлэг 0 болохоор энэ хэсгийг алгасая. Мөн нэг сонирхол татсан зүйл нь өөрийн багц худалдаж авахдаа оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авч болохгүй гэж өөрсдийн веб хуудсандаа тайлбарласан байна. Мөн бүх түвшний хамтрагч нарт зохих түвшний шимтгэл хуваарилагддаг гэдэг нь энэ зоос нь 100 хувь сүлжээ гэдгийг давхар баталж байгаа юм. Таны оруулсан хөрөнгө оруулалт хэн нэгэн хүний мөнгө олох хэрэгсэл болон хувирна. Та жирийн үед гудамжаар явж байгаа хэн нь мэдэгдэхгүй хүнд мэдээж сул мөнгө май гээд өгөхгүй нь тодорхой. Харин энэ төрлийн сүлжээнд элссэнээрээ хэн нь мэдэгдэхгүй бүлэг этгээдэд өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөө заа бүгдээрээ хуваагаад аваарай гээд өгч байгаагаас ялгаагүй хэрэг юм.

   Эцэст нь: Биткойний ханшийг тодорхой хэмжээнд барьж байдаг зүйл бол хэрэглэгчид. Жирийн нэг худалдан авагчаас авахуулаад гүний сайтийнхан хүртэл төлбөр тооцоондоо биткойнийг хэрэглэж байдаг болохоор биткойн алга болчихолгүй байгаад байгаа юм. Хэрвээ хэрэглэгчид биткойноос татгалзаж эхлэвэл ханш нь унаж эхэлнэ. Ханш нь унана гэдэг битконий эрэлтийг багасна. Цаашлаад биткойн байхгүй болох магадлалтай болж байгаа юм. Магадгүй энэ дэлхийд биткойн цаашдаа ч тодорхой хэмжээгээр оршин тогтнох байх. Гэхдээ үүнээс өөр цахим валют гарч ирээгүй нөхцөлд. Тэнгэрт 2 нар гардаггүйтэй адил дэлхийд ч ганц л цахим валют монопол байдалтай байхгүй бол олон тооны цахим валют гарч ирвэл энэ төрлийн зооснуудад итгэх хэрэглэгчдийн итгэл буурч бүхлээрээ байхгүй болох аюултай тулгарч байгаа юм. Гэхдээ бусад адил төстэй зооснуудыг бодвол биткойн энэ төрөлдөө байр сууриа хэдийн эзэлчихсэн болохоор ойрын хэдэн жилдээ биткойнтой адил төстэй зооснууд арчигдаж үгүй болох л зам харагдаж байгаа юм. Эдний нэг нь энэ onecoin гэх зоос. Мөн биткойнд эдгээр зооснуудаас илүү гарах нэг том давуу тал бий. Тэр нь биткойнийг удирддаг газар байхгүй бол харин адил төстэй зооснууд бүгд өөрсдийн гэсэн бодит эзэдтэй. Энэ нь яван явсаар хэн нэг хэсэг бүлэг этгээдийн ашиг олох пирамид тогтолцооны хэрэгсэл болон явсаар эцэстээ маш олон тооны хүмүүс хохироод үлддэг нөгөө л нэг сүлжээний луйврийн үргэлжлэл болж байгаа юм. Та л эдгээр зооснуудад хөрөнгө оруулахгүй бол эдгээр зооснууд хэсэг хугацааны дараа л оршин тогтнох аргагүй болно!
jamsran.u@gmail.com